Тэтгэлгийн зорилго: Уг тэтгэлэг нь 2024-2025 оны хичээлийн жилд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Солонгос хэл, орон судлал, орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой.
Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо: 4
Тавих шаардлага:
- МУИС-ийн Солонгос хэл – орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр одоо идэвхтэй сурч буй, бакалаврын түвшний оюутан байх
- Сурлагын голч дүн 3.0-аас дээш байх
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах (сурлагын амжилт, нийгмийн идэвх зэрэг сайн талаа тодорхой бичих: ар гэрийн байдал, тэтгэлэг авч байсан бол ямар тэтгэлэг хэзээ авсан г.м.)
- Суралцах төлөвлөгөө – эсээ
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
- Дүнгийн тодорхойлолт
- Амжилтыг нотлох бичиг баримтын хуулбар
- Суралцах төлөвлөгөө -эсээ
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Оюутны хөгжлийн төв байрны 306 тоотод, Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд цаасаар хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Шалгаруулалтын дүн 2025 оны 2-р сарын 20-нд гарна. Хувь мэйлээр хариуг мэдэгдэнэ.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn 9910-9128, dulmaa.b@num.edu.mn
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР