Япон Улсын Акита Олон Улсын Их Сургуулийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон Улсын Акита Олон Улсын Их Сургууль (Akita International University)-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2025-2026 онынамрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. 

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх/
  2. Голч оноо 2.5 буюу түүнээс дээш
  3. Англи хэлээр суралцах бол TOEFL iBT 71, IELTS 6.0, TOEIC 785, PBT/ITP 530 эсвэл түүнээс дээш оноотой байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх (ШААРДЛАГЫГ ЭНДЭЭС ХАРАХ)
  3. Тодорхойлолтын маягт /удирдагч эсвэл хичээл ордог багшаараа бөглүүлэх/ ЭНДЭЭС ТАТАХ
  4. Тодорхойлолтын маягт /холбогдох их сургуулийн ажилтнаар бөглүүлэх/ ЭНДЭЭС ТАТАХ
  5. Хэлний мэдлэгийг харуулсан сертификат ШААРДЛАГЫГ ЭНДЭЭС ХАРАХ
  6. Гадаад паспортын хуулбар
  7. Цээж зураг (сүлийн 3 сарын дотор авхуулсан, 800рх х 600рх хэмжээтэй, jpg эсвэл png өргөтгөлтэй, малгай болон нүдний шилгүй, цагаан артай)
  8. Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол – 700,000 йен, 2 семестр суралцах бол – 1,200,000 йены баталгаа (Банкны англи хэл дээрх хамгийн ихдээ 1 сарын өмнөх албан тодорхойлолт байна)

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Байр (https://web.aiu.ac.jp/en/campuslife/housing/#details) болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу 1 багц файл болгон илгээх мөн доорх мэргэжилтэнд эх хувиар нь 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Багш, оюутны хөгжлийн төв-303 тоот Мэргэжилтэн Г.Навчаа

Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Солилцооны хөтөлбөрт тэнцэн цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулах ба мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn мэйл хаягаар болон 77307730-1129 дугаарт урьдчилан холбогдож лавлана уу.

Эцсийн шалгаруулалтыг Япон Улсын Акита Олон Улсын Их сургууль хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар