Цөмийн эрчим хүчний агентлаг (OECD/NEA)-ийн ерөнхий захирал William D.Magwood лекц уншина

Share Button

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Цөмийн Эрчим Хүчний Агентлаг-ийн Ерөнхий захирал ноён William D. Magwood Монгол Улсын Их Сургуульд зочилж, “Цөмийн эрчим хүчний шинэ үе: Боломж ба бэрхшээл” сэдвээр лекц уншина.

 

📅 Хэзээ: 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр (Баасан гараг), 14:30-16:00

📍 Хаана: Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 1 дүгээр байр, Эрдмийн танхим (Дугуй заал)

Хэл: Англи

ИЛТГЭГЧИЙН ТУХАЙ

Ноён William D. Magwood нь 2014 оноос хойш NEA-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрбээр 2010-2014 онуудад АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, Сенатын батламжаар АНУ-ын Цөмийн Зохицуулалтын Комисс (NRC)-ын комиссараар ажиллаж байсан бөгөөд цөмийн эрчим хүчний бодлого, зохицуулалтын чиглэлээр өргөн туршлагатай.

Түүний санаачилсан Generation IV International Forum (GIF), АНУ-ын “Nuclear Power 2010” хөтөлбөрүүд нь тус улсын цөмийн эрчим хүчний шинэ бүтээн байгуулалтыг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Nuclear Energy Agency (NEA) – NEA Director-General William D. Magwood, IV

Энэхүү арга хэмжээ нь багш, оюутан, судлаачид болон сонирхсон бүх хүнд нээлттэй тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар