Япон Улсын Нийгата мужийн Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

Япон Улсын Нийгата мужийн их сургууль /the University of Niigata Prefecture/ болон Монгол Улсын Их Сургуулийн хоорондын оюутан солилцох хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Ерөнхий мэдээллийг англи хэл дээр энд дарж, япон хэл дээр энд дарж, өргөдлийн үйл явцын мэдээллийг энд дарж авна уу.

Суралцах хугацаа: 1-2 улирал /Хаврын улирал: 04-09 сар/ Намын улирал: 10-03 сар/

Шаардлага:

  1. Голч оноо: 3.0 ба түүнээс дээш
  2. Идэвхтэй суралцаж буй төлөвт байх

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маягт (Маягт 1)
  2. Англи хэлний онооны батламж (Маягт 2)
  3. Япон хэлний онооны батламж (Маягт 3)
  4. Дотуур байрны өргөдлийн маягт (Маягт 4)
  5. Эрүүл мэндийн маягт (Маягт 5-1)

Дархлаажуулалтын гэрчилгээ эсвэл эсрэг биеийн шинжилгээний гэрчилгээ (Маягт 5-2)

*Эрүүл мэндийн маягтад заасан шинжилгээ, үзлэг бүгд багтсан тохиолдолд өөр эрүүл мэндийн үзлэгийн маягтыг хүлээн авч болно. Маягт 5-2 маягтын хувьд өөр маягтыг зөвшөөрөхгүй.

  1. Виз мэдүүлэхэд шаардлагатай Зөвшөөрлийн гэрчилгээг /Certificate of eligibility/ (Маягт 6-1), загвар маягтыг (Маягт 6-2)-оос харна уу.
  2. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авах
  3. Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авах
  4. Цээж зураг (JPEG өргөтгөлтэй, 350dpi-ээс дээш нарийвчлалтай, 3см х 4см хэмжээтэй)
  5. Паспортын хуулбар

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт: энд дарж харна уу

Хэлний шаардлага:

  • Япон хэлний хөтөлбөр: Хэлний шаардлага тавигдахгүй
  • Япон хэл дээрх хичээл: JLPT*: N2
  • Англи хэл дээрх хичээл: TOEIC: 600 / TOEFL(ibt): 60 / IELTS: 5.5
  • *JLPT: Япон хэлний түвшин тогтоох шалгалт

Тэтгэлэг: байхгүй

Төлбөр: сургалтын төлбөрөөс чөлөөлөх ба байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Сарын амьжиргааны зардал: байрны төлбөрөөс гадна 30,000-50,000 иен

Байр:

  • Кампусын доторх байр: Байхгүй
  • Кампусаас гаднах байр: Кампусаас алхаж очих боломжтой зайд 2 өрөө байр байгаа бөгөөд байр бүрд 2 эсвэл 3 оюутан байрлана.
  • Өргөдөл гаргах журам ба хураамж: Дотуур байрны өргөдлийн маягтыг бөглөнө: Нэг ​​унтлагын өрөөтэй байр / улирал бүр 260,000 иен, хоёр ​​унтлагын өрөөтэй байр / улирал бүр 200,000 иен

Даатгал:

  • Гаккенсай & солилцооны хөтөлбөрийн даатгал (1 улирал 9400 иен / 1 хичээлийн жил 12840 иен)
  • Үндэсний эрүүл мэндийн даатгал (6 сар 10,000 иен / 1 жил 20,000 иен)

Хамрагдах суралцагчийн тоо: 2

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу 1 багц файл болгон 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Пүрэв гарагийн 10:00 цагаас өмнө явуулж эх хувиар нь доорх хаягт ирүүлж, мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Солилцооны хөтөлбөрт тэнцэн цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулах ба мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Эцсийн шалгаруулалтыг солилцооны оюутан хүлээн авах их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

Хаяг: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, 77307730-1129

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар