Моносфарм трейд ХХК-ийн оюутны сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Моносфарм трейд ХХК нь МУИС-ийн бакалаврын түвшний идэвхитэй төлөвт сурч байгаа суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгэмд тустай хүн болон төлөвшихөд нь дэмжин туслах зорилготой.

Тавих шаардлага:

  1. МУИС-ийн Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр одоо идэвхтэй сурч буй, бакалаврын II, III түвшний суралцагч байх
  2. Сурлагын голч дүн 2.0-оос дээш байх
  3. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах. (БОХТ-ийн 306 тоотоос хүсэлт гаргах өргөдлийн маягт бөглөнө)

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах өргөдлийн маягт бөглөх
  2. Дүнгийн тодорхойлолт

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Багш, Оюутны хөгжлийн төв байрны 306 тоотод, Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтнээс өргөдлийн маягт бөглөснөөр бүртгэл баталгаажна.

Шалгаруулалт: Моносфарм трейд ХХК нь шалгаруулалтыг ярилцлагаар авч хариуг мэдэгдэнэ.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар