Олон улсын GreenTech Horizons төсөл
Fostering Dual Green and Digital Transitions through Education and Innovation in the Neighbourhood East, Central Asia, and Asia
Хугацаа: 36 сар
Төсөв: 797,344 евро (МУИС-д 58,030 евро)
Төслийн баг: Серб, Латви, Литва, Хорват, Польш, Казакстан, Азербайджан, Монгол Улсын 17 их сургууль, байгууллага
2024 оны 11 дүгээр сараас МУИС-ийн МТЭС нь Европын Холбооны санхүүжилттэй GreenTech Horizons төслийг хамтрагч 8 улсын 17 их сургууль, байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн багт МТЭС-ийн МКУТ, ХМТ-ийн профессоруудаас гадна МУИС -ийн БС, ИТС -ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн профессор багш нар ажиллаж байна.
Энэхүү төсөл нь Зүүн, Төв Ази болон Азийн бүс нутагт, тэр дундаа Азербайжан, Казахстан, Монгол Улсын тогтвортой өсөлт, ажлын байрыг бий болгоход хувь нэмрээ оруулж чадах орчин үеийн боловсон хүчинд шаардлагатай ногоон, дижитал болон бизнесийн ур чадварыг цогцоор нь, үр дүнтэй хөгжүүлж, эзэмшүүлэх замаар асар хурдацтай хөгжиж буй ногоон болондижитал хосолсон шилжилтийг дэмжих явдал юм.
Төслийн хүрээнд суралцагчдад ногоон ба дижитал хосолсон шилжилтийн сорилт, боломжийг даван туулахад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд шаардагдах чадамжид чиглэсэн сургалтын экосистемийг загварчлах, хөгжүүлэх, турших юм. Тухайлбал:
- Ногоон ба дижитал шилжилтийн чадварын гурвалжин болох ирээдүйн ногоон ур чадвар, ирээдүйн дижитал ур чадвар, бизнесийн мэдрэмжийг харгалзсан чадамжид чиглэсэн сургалтын хөтөлбөрийн загварыг төсөлд хамрагдсан Азербайжан, Казахстан, Монгол Улсын 8 их сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, хэрэгжүүлэхэд ашиглана.
- Сургалтын шинэлэг арга болон нийтэд нээлттэй онлайн хичээл (MOOC)-ийг нэгтгэсэн чадамжид чиглэсэн сургалтын хөтөлбөрийн загварт нийцсэн Цахим сургалтын экосистемийг хөгжүүлнэ.
Хамтрагч байгууллагууд