МУИС-ийн оюутан суралцагч, багш ажилтнууд эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдлаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас Монос ХХК-тай хамтран 2025 оны 2 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд МУИС-ийн эмнэлэг дээр тус сургуулийн оюутан суралцагч, багш ажилтнуудын дунд “Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулж, үзлэг оношилгоонд хамрууллаа.

Тус өдөрлөгөөр ясны сийрэгжилт тодорхойлох шинжилгээ, эрдэс витамины түвшинг био аппаратаар тодорхойлох оношилгоо, хеликобактерийн цусаар тодорхойлох оношилгоо, арьсны мэргэжлийн аппаратны оношилгоо, уламжлалтын эмчийн үзлэг оношилгоо, шүдний эмчийн үзлэг үйлчилгээ, дотор эрхтний ЭХО үзлэг оношилгоо зэргийг эрүүл мэндийн даатгалаар болон хөнгөлөлттэй үнээр хийлээ.

Гурван өдрийн турш зохион байгуулсан эрүүл мэндийн тус өдөрлөгт давхардсан тоогоор 120 гаруй оюутан суралцагч, 130 гаруй багш ажилтан, нийт 250 гаруй хүн үзлэг, оношилгоонд хамрагдсан байна.

Эрүүл мэндээ анхаарч, бидний зохион байгуулсан өдөрлөгт идэвхтэй хамрагдсан оюутан суралцагч, багш ажилтнууддаа талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар