Дотуур байранд суудаг суралцагчдад амин дэм түгээнэ

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас тус сургуулийн эмнэлэгтэй хамтран 2025 оны 3 сарын 19, 20, 21-ний өдрүүдэд дотуур байранд суудаг оюутан суралцагчдад зориулан амин дэм түгээх “Витаминжуулалт өдөрлөг”-ийг зохион байгуулна. Тус өдөрлөгийн хүрээнд доорх хуваарийн дагуу “Эрүүл амьдрах хэв маяг” сэдвийн хүрээнд сургалт явуулж, биеийн дархлаа дэмжих амин дэм түгээнэ. Үүнд,

  • Оюутны I болон II дотуур байранд – 2025 оны 3 сарын 19-ний өдөр,
  • Оюутны III болон IV дотуур байранд – 2025 оны 3 сарын 20-ны өдөр,
  • Оюутны V болон VI дотуур байранд – 2025 оны 3 сарын 21-ний өдөр,

10:00-13:00 цагийн хооронд тус тус зохион байгуулах тул дотуур байранд амьдардаг оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар