Оюутны хөгжлийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд МУИС-д суралцаж буй гадаад суралцагчдад сургуулийн орчин, сургалтын үйл явц, оюутны үйлчилгээний тухай мэдээлэл өгөх зорилгоор “Чиглүүлэх өдөрлөг”-ийг холбогдох газар, нэгжтэй хамтран зохион байгууллаа.
Тус өдөрлөгт БНХАУ, БНСУ, Япон, БНЭУ-ын нийт 70 орчим суралцагч оролцов. Өдөрлөгөөр:
- Оюутны үйлчилгээ (ОХГ)
- Суралцагчдад олгох Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн мэдээлэл (ОХГ)
- Монгол хэлний бэлтгэлийн сургалт, үнэлгээ (МХХШТ)
- Хичээл сонголт, сиси систем, сургалтын журмын талаар (СХЧБГ)
- Номын сангийн үйлчилгээ (Номын сан)-г тус тус танилцуулж, суралцагчдын асуултад хариуцсан мэргэжилтнүүд хариулж нээлттэй ярилцлаа.
Мөн өдөрлөгт оролцсон суралцагчдын дунд Монгол орны байгаль, түүх соёл, монгол бичгийн агуулгын хүрээнд хөгжилтэй асуулт, хариултын уралдаан зохион байгуулж ялагчдыг урамшуулсан нь өдөрлөгийг улам сонирхолтой болгов.
Оролцогчдод МУИС-ийн брендийн дурсгалын зүйл гардуулснаар тус үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Тус үйл ажиллагаанд оролцсон суралцагчид сэтгэгдэл ирүүлснийг оруулав.
БНХАУ-ын ШУС-д суралцаж буй магистрын түвшний суралцагч NARENQIMUGE: “Бидэнд маш их хэрэгтэй мэдээлэл өгсөн үр өгөөжтэй сургалт зохион байгуулж хуваалцсан явдалд маш их баярлалаа.”
БНХАУ-ын МТЭС-д суралцаж буй магистрын түвшний суралцагч ZHUNA (BAI): “МУИС-иас гадаад оюутнуудад зориулсан өдөрлөг зохион байгуулж байна. Олон орны оюутнуудын соёлын ялгаа, академик дасан зохицох чадвар, сургуульд ороход чухал ач холбогдолтой асуудлууд зэргээр харилцан ярилцав. Ингэсэн нь бидэнд маш ойлгомжтой сурч хөгжихөд улам дөхөмтэй сайхан арга хэмжээ боллоо. Баярлалаа”
Япон Улсаас монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа суралцагч TESSHIN (TOWA): “Энэ удаагийн өдөрлөг маш тустай байсан. Номын сангийн тухай би орох боломжгүй байсан. Яаж үйлчлүүлэх тухайгаа мэдэж авсан. Аялал өдөрлөгийг тэсэн ядан хүлээж байна. Энэ өдөрлөгт орсондоо маш их баяртай байна.”