Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг бий болгох, олон талт ялгаварлан гадуурхалтгүй, хүртээмжтэй бизнесийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ.
Мөн их, дээд сургуулийн судалгааны чадавхыг нэмэгдүүлж, судалгаанд суурилсан бодлогын санаачилгыг хөгжүүлэх, хувийн хэвшлийн байгууллага болон боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж жендэрийн эрх тэгш байдлыг дэмжсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд талуудын үр ашигтай, урт хугацааны түншлэлийг бий болгохыг зорьж байна.