МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ
Орон тоо: 2 /ҮНДСЭН/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл
Мэргэшил: Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл
Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
Ур чадвар:
- Компьютерын болон оффисын тоног төхөөрөмж, технологи сайн эзэмшсэн байх, санхүүгийн программ дээр ажиллах чадвартай;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
- Багаар ажиллах чадвартай;
- Хариуцлага хүлээх;
- Удирдан зохион байгуулах чадвартай
Гүйцэтгэх үүрэг:
Ажлын байрны зорилт:
- Сургуулийн ажилтнуудын цалин хөлс, түүнтэй адилтгах хөлсийг байгууллагад мөрдөхөөр баталсан тушаал, журмын дагуу тооцон олгох, тэдгээрийн бүртгэл хөтлөлтийг СТОУС, татварын хууль, нийгмийн даатгалын тухай хууль, бусад холбогдох хууль, журам, байгууллагын НББ-ын бодлого, дотоод журмын дагуу хөтлөн явуулж, удирдлага болон бусад нэгжүүдийн цалин хөлстэй холбогдолтой мэдээллээр хангах үйл ажиллагааг хариуцан ажиллах
- Сургуулийн эргэлтийн бус хөрөнгө, эзний өмчийн хөдлөл, өөрчлөлтийг цаг тухайд нь үнэн зөв санхүүгийн бүртгэлд тусгах ажлыг УСНББОУС, татварын хууль, бусад холбогдох хууль, байгууллагын НББ-ын бодлого, журмын дагуу хөтлөн явуулах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар