2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд зарласан “Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг”-ийн анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС-ийн Ректорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд нийт 45 суралцагчдаас 17 суралцагчийг шалгаруулсан бөгөөд эцсийн шатны шалгаруулалтыг Сүмитомо Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газар суралцагчидтай ярилцлага хийж 13 суралцагчийг шинээр шалгарууллаа. Тус тэтгэлгийг үргэлжлүүлэн авах 17, нийт 30 суралцагчдад тэтгэлэг олгоно.
Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 11:00 цагт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 502 тоотод зохион байгуулна.
ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН СУРАЛЦАГЧДЫН НЭРС
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР