“Хичээлийн суралцахуйн үр дүн (ХСҮД)-г үнэлэх зарим боломж, туршлага” сургалтыг зохион байгууллаа 

Share Button

      МУИС-ийн 2025-2030 оны стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл, зорилтуудын хүрээнд Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс “Хичээлийн суралцахуйн үр дүн (ХСҮД)-г үнэлэх зарим боломж, туршлага” сургалтыг өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр танхим цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулав.   

Сургалтын сургагч багшаар Химийн тэнхимийн дэд профессор Ч.Нямгэрэл ажилласан бөгөөд хичээлийн суралцахуйн үр дүнг үнэлж дүгнэх боломж, эх сурвалж, эцсийн (summative) үнэлгээний дүн шинжилгээгээр ХСҮД-г үнэлж дүгнэх, олон-сонголтот даалгаврын болон буруу хариултын шинжилгээ зэрэг агуулгын хүрээнд сургалтыг удирдан явууллаа. 

 Энэ удаагийн сургалтад бүрэлдэхүүн болон орон нутаг дахь салбар сургуулийн 34 багш, ажилтан оролцлоо.

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар