Хайж байна...

БНСУ-ын OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

МУИС болон БНСУ-ын Апру Эф Жи сангийн 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай суралцагчид дэмжлэг үзүүлнэ.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Тэтгэлгийн анхан шатны шалгаруулалтыг МУИС хийж, нийт 15 суралцагчийн материалыг шалгаруулан OK BAE&JUNG санд илгээх бөгөөд эцсийн шатны шалгаруулалтыг тэтгэлэг олгогч тал хийнэ.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн Солонгос хэл судлалын хөтөлбөрөөр суралцаж буй бакалаврын болон магистр, докторын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх /Жич: ХЗС нь энэ тэтгэлэгт оюутнуудаа бие даан хамруулдаг тул  хууль, эрх зүйн хөтөлбөрт суралцаж буй суралцагчдын материал хүлээн авахгүй/
  2. МУИС-д идэвхтэй суралцаж буй Солонгос иргэншилтэй суралцагч /хөтөлбөр хамаарахгүй/
  3. Сүүлийн улирлын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
  4. Өмнө нь сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /application form/-ыг англи хэл дээр загварын дагуу/ татах
  2. Дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэлээр, тамга шаардлагагүй/
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байж болно/. Ахисан түвшний суралцагчийн хувьд эрдэм шинжилгээ судалгаа, бусад амжилтууд байж болно.

Материал хүлээн авах  хугацаа: 2025 оны 4 дүгээр сарын 30-ны 12.00 цаг хүртэл сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоотод Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn

 

Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар