Монгол Улсын Их Сургууль (МУИС), Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап” хөтөлбөрийн хүрээнд эхний сургалт “NUM Startup Weekend” арга хэмжээг 2025 оны 04-р сарын 12-ны өдөр МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн Дэд профессор Н.Батдэлгэр удирдан явуулав.
Сургалтын хүрээнд инноваци, түүний эдийн засаг дахь нөлөө, загварчлах сэтгэлгээ, бизнес санаагаа бүтээх, багаа бүрдүүлэх, бизнес модел канвас, бизнес моделио бүтээх сэдвээр хичээл орж, дадлага хийлгэв. Энэхүү арга хэмжээ нь багууд өөрсдийн санаагаа хөгжүүлэх, инновацийг бүтээх, багаа бүрдүүлэх, санаагаа бизнес болгох, бизнес канвасаа хөгжүүлэхэд том түлхэц боллоо. Энэ жилийн хөтөлбөрт 18 багийн 90 гаруй багш, оюутнууд хамрагдаж шинэ санаагаа инновацын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх юм.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв
77307730 – 5310, tto@num.edu.mn