“Газар доор уусган олборлох технологи 2025” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Share Button

“Бадрах-Энержи” ХХК болон МУИС, ШУТИС-тай хамтарсан “Газар доор уусган олборлох технологи” (ISR technology-2025) таван модуль сургалтыг 2025 оны 3, 4 дүгээр сард амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтын нээлтийн үйл ажиллагааг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр МУИС-д, хаалтын үйл ажиллагааг 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ШУТИС дээр зохион байгуулж, амжилттай суралцсан суралцагчдад сертификат гардуулав.

 

Энэхүү сургалтад МУИС, ШУТИС-ийн Геологи, Химийн инженерчлэл, Химийн боловсруулалтын технологи, Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрийн 30 оюутан залуус оролцсон бөгөөд Франц улсаас Орано группийн эксперт, мэргэжилтнүүд, Орано майнинг коллежийн багш нар хүрэлцэн ирж 10 өдрийн, 5 модуль сургалтыг удирдан явуулсан юм.

Энэ удаагийн сургалтын онцлог нь лекц бүрийн дараа суралцагчдаас мэдлэг шалгах тест, бодлого, дасгал ажиллуулж, суралцагчдыг үнэлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх тал дээр Орано майнинг коллежийн багш нар идэвх зүтгэл гарган ажилласан явдал байлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар