“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн улсын уралдаанд урьж байна

Share Button

Зорилго: Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 56 жилийн ойг (1969.06.24) тохиолдуулан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Бүгд Найрамдах Турк улс хийгээд МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн “Орон судлал (Турк)” хөтөлбөрийг таниулан сурталчлах

Ерөнхий зохион байгуулагч:

  • МУИС, ШУС, ХУС, Ази судлалын тэнхим
  • Улаанбаатар дахь БНТУ-ын Элчин сайдын яам
  • МУИС-ийн “Таван ухаан” клуб

Хамрах хүрээ: Монгол Улс дахь бүх Ерөнхий Боловсролын Сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцоно.

Хугацаа: 2025.04.15 – 2025.05.11
Нийт шагналын сан: 1.500.000 төгрөг

Тавигдах шаардлага:

  • Овог нэр, анги, сургууль, холбоо барих утас, цахим хаяг тодорхой бичих
  • Сэдвийн агуулгад нийцсэн байх
  • Хэл найруулга, зөв бичих дүрмийн алдаагүй байх (Монгол хэлний журамласан толийг баримтлах: http://toli.gov.mn/)
  • Үгийн тоо: 800-1000
  • MSW, Times New Roman, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15.
  • Бүтээлийг 2025 оны 05 дугаар сарын 11-ний 17.00 цаг хүртэл turkoron1923@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар