МУИС-ийн Биотехнологийн бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ

Share Button

МУИС, ШУС, Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн “Биотехнологи” бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж 2025 оны 4 сарын 16-ны өдөр Боловсролын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

МУИС-д Биотехнологич мэргэжлээр 1992 онд анхны элсэлт авч эхэлснээс хойш тасралтгүй 34 жил хэрэгжиж нийт 500 гаруй Биотехнологич мэргэжилтнийг бэлтгэн гаргасан байна. Анх 2018 онд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр уг хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн. Энэ удаагийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцож, хамтран ажилласан Биотехнологийн хөтөлбөрийн баг, Биологийн тэнхимийн хамт олон, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, ажил олгогчид, төгсөгчид, суралцагчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар