Төрийн ордны Их танхимд “Оюутны хөгжлийн цогц бодлого: Асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэг эхэллээ.
Монгол Улсын боловсролын тогтолцоо нь “шинжлэх ухаанч сэтгэлгээ, зөөлөн ур чадвар, асуудалд суурилсан шүүмжлэн эргэцүүлэх чадамжтай, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хариуцлагатай гэр бүлийн гишүүн байх дэлхийн монгол иргэн”-ийг бэлтгэхэд чиглэж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилтыг дэмжиж, оюутны хөгжилд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөр, үнэлгээний тогтолцоо, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилготой тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн захирал, оюутны хөгжил хариуцсан нэгжийн удирдлага, хариуцсан нэгж, оюутны төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгийн шууд дамжуулалт