Оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

МУИС-ийн Нийгмийн Ухааны Салбарын Антропологи, археологийн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 04 сарын 18-ны өдөр болж өндөрлөлөө. Тус хуралд Археологи, антропологи, хүн ам зүйн хөтөлбөрийн бакалавр, магистр, докторын түвшиний нийт 12 оюутан оролцов.

Бакалаврын түвшиний оюутны эрдэм шинжилгээний хурлын илтгэл

  • I байр: Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт хөтөлбөрийн 4-р түвшиний оюутан Ц.Намуун “Шавжийн судалгааг ашиглан Сарлагтайн хадны оршуулгын зан үйлийг тодруулах нь” илтгэл
  • II байр: Хүн ам зүйн хөтөлбөрийн 3-р түвшиний оюутан Г.Ариунаа, Т.Мөнхнаран “Монгол улсын бүсүүдийн хүн амын моментум” илтгэл
  • III байр: Хүн ам зүйн хөтөлбөрийн 3-р түвшиний оюутан Б. Анужин, Б.Энэрэл “Монгол улсын хүн амын төрөлт, нас баралтын ерөнхий түвшиний өөрчлөлтийг бүрэлдэхүүнээр нь задалж тооцох нь” илтгэл

 

Ахисан түвшиний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлын илтгэл

  • I байр:  Хүн ам зүйн хөтөлбөрийн судалгааны магистрант Б.Лхагважаргал, Удирдагч багш: Доктор, профессор А.Солонго “Агаарын бохирдлын нялхас, хүүхдийн эндэгдэлд үзүүлж буй нөлөө” илтгэл
  • II байр: Дотоод хэргийн их сургуулийн докторант Ш.Алтансоёмбо, Удирдагч багш: Доктор, профессор Ж.Мөнхболд, доктор, дэд профессор Б.Мөнхдорж “Монгол улсад үйлдэгдсэн залилах гэмт хэргийн антропологи” илтгэлээр тус тус шалгарлаа. Хуралд оролцсон суралцагчдын судалгааны ажилд амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар