Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлж буй “Багш, оюутны стартап 2025” хөтөлбөрийн хүрээнд “Энтрепренер сэтгэлгээ” сэдэвт сургалтыг 2025 оны 04-р сарын 18-ны өдөр МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк-ШУТУБП)-ийн Технологи дамжуулах төв амжилттай зохион байгууллаа. Сургалтыг ШУТУБП-ийн менежер доктор Н.Өлзийжаргал, Стартап, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Батдулам нар удирдан явуулав.
Сургалтын хүрээнд энтрепренер сэтгэлгээ ба энтрепренершип, энтрепренерийн хувийн ур чадварууд, өөрийгөө таньж мэдэх, энтрепренершипийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга зам сэдвүүдээр хичээл оров. Мөн багууд өмнөх сургалтын гэрийн даалгавар болох өөрсдийн төслийн санаа болон канвас загвараа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Технологи дамжуулах төвийн эрхлэгч Ш.Наранмандах сургалтыг хааж хэлсэн үгэндээ, багуудыг бизнес болохуйц, давтагдаагүй инновацлаг санааг хөгжүүлэхэд анхаарал хандуулах, шинэ апплекэйшн хөгжүүлэхийг зорьж байгаа багууд нь эцсийн шалгаруулалт дээр зохиосон апплекэйшнээ ажиллуулж үзүүлэх хэмжээнд хөгжүүлэхийг зорьж ажиллахыг санал болгоод, амжилт хүсэв.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн
Технологи дамжуулах төв
77307730 – 5310