“Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний эрх зүйн тогтолцоо, чанар хүртээмжийн асуудалд” сэдэвт үндэсний II зөвлөлдөх хэлэлцүүлэг зохион байгуулагдав

Share Button

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн багийн санаачилгаар УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил мэргэжил судлалын хүрээлэн хамтран “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙН АСУУДАЛД” сэдэвт үндэсний хоёрдугаар зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

 

Тус хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Хөдөлмөрийн агентлагын хүний нөөцийг бэлтгэдэг Манхаймын их сургуулийн профессор Эртельт, профессор Шарп, дотоодын эрдэмтэн судлаач, хөдөлмөрийн болон боловсролын салбарын бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, боловсролын бүх шатны байгууллага, олон улсын донор, дотоодын сангуудын төлөөлөл болсон 150 гаруй хүн оролцов. Зөвлөлдөх хэлэлцүүлгээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийнхний хийж байгаа үйл ажиллагаануудын талаар мэдээлэл солилцож, тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, ажил олгогчидтой хэрхэн хамтрах, салбар, байгууллага, нэгжийн хамтын ажиллагааг сайжруулах, цаашдын чиг хандлагын талаар нээлттэй хэлэлцлээ.

Түүнчлэн тус зөвлөлдөх хэлэлцүүлгийг Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Зориг сан, Лоринэт Сан, Оптимал Эн Макс ХХК дэмжин ажилласанд талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар