2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ШУС-ийн ХУС-ын хэлний бус салбарын бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус хуралд гурван тэнхимийн 10 оюутан илтгэлээ хэлэлцүүлснээс
- I байр: Түүхийн хөтөлбөрийн IV түвшний оюутан С.Ананд “Күлтегиний гэрэлт хөшөөний хятад бичээсийн монгол орчуулга” сэдэвт илтгэлээр
- II байр: Философийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Сувд-Эрдэнэ “Академик буллшитийн тухай” сэдэвт илтгэлээр
- III байр: Археологийн хөтөлбөрийн I түвшний оюутан Ш.Ундрах-Эрдэнэ “Каннибализм ба Монголчууд” сэдэвт илтгэлээр
- Тусгай байр: Урлаг судлалын хөтөлбөрийн II түвшний оюутан Б.Эгшиглэнт “Б.Шаравын Мөлжигч шар феодал Хоноре Даумерын Үлэмж биет бүтээлүүдийг семиотикийн онолоор шинжлэх нь” сэдэвт илтгэлээр тус тус шалгарав.