БНСУ-ын иргэн Кан Сонвөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: 6

Тавих шаардлага:

  1. МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагч байх
  2. Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  3. Сайн дурын ажилд оролцсон байх
  4. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах (сурлагын амжилт, цаашид суралцах ирээдүйн зорилго, төлөвлөгөө, ар гэрийн байдлын тухай бичих).
  5. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг нотолсон байх

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Анкет (загварын дагуу) татах
  2. Дүнгийн тодорхойлолт
  3. Хүсэлт (А4 нэг нүүр орчим агуулгатай байх)
  4. Сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байх /сайн дурын ямар ажил хийсэн тухай мэдээлэл, үйл ажиллагааны зураг/
  5. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд /Ам бүлийн байдал, өрхийн орлогын тодорхойлолт, лавлагаа, и монголиагаас ам бүлийн лавлагаа г.м/

Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 9-ний 12.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг илгээнэ. Мөн бүрдүүлсэн бичиг баримтыг цаасаар БОХТ-ийн 306 тоотод Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

Шалгаруулалтын дүн 2025 оны 05-р дугаар сарын 28-нд гарна. Хариуг тухайн суралцагчийн цахим шуудангаар мэдэгдэх болно.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, 9910-9128 E-mail: enkhtaivan_ts@num.edu.mn, dulmaa.b@num.edu.mn

 

Оюутны хөгжлийн газар

Ази судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар