МУИС-ийн түнш Португалын Миниогийн их сургууль Эрасмус+ хөтөлбөрийн хүрээнд багш, мэргэжилтэн богино хугацааны солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Хамрагдах чиглэл: Бүх салбаруудыг хамрана.
Хөтөлбөрийн хугацаа: Ажлын 5 хоног (Үүн дээр аялалын 2 хоног нэмэгдэнэ)
Хэн хамрагдах вэ?: Монгол Улсаас нийт 2 хүнийг шалгаруулах бөгөөд МУИС-ийн болон ШУТИС-ийн 1 багш, 1 захиргааны мэргэжилтэнг Миниогийн их сургуулийн онлайн системээр шалгаруулна.
Өргөдөл мэдүүлэх линк: International Credit Mobility (ICM) (uminho.pt) / ICM_documents (uminho.pt)
Өргөдөл мэдүүлэх хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүртэл
Өргөдөл мэдүүлэх талаар тодорхой мэдээллийг https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/ICM_Documents%20IN/1.Application%20Guide_2024.pdf линкээр нэвтэрч авна уу.
Тэтгэлгийн хэмжээ: Ажиллах хугацаанд нийт 1190 еврог олгоно.
Замын зардлын төлбөр: 1735 евро хүртэл (Аяллын зайнаас хамаарч өөрчлөгдөнө)
Холбогдох цахим шуудан: usai@usai.uminho.pt (Миниогийн их сургуулийн гадаад харилцааны алба)
mendbayar.sh@num.edu.mn (МУИС-ийн Хамтын ажиллагааны газар)
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР