Оюуны өмчийн өдөрлөгт урьж байна

Share Button

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан МУИС. Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн Технологи дамжуулах төв 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр “Оюуны өмчийн өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Багш судлаач, оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зорилго: Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, эрдэмтэн багш, судлаач, оюутны Оюуны өмчийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх, МУИС-ийн Оюуны өмч, инновацын  бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк ба Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн үйл ажиллагааг МУИС-ийн хамт олонд таниулах

Зохион байгуулагдах үйл ажиллагаа

  • МУИС-ийн оюуны өмч, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
  • Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк ба Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн танилцуулга
  • Оюуны өмчийн зөвлөгөө үйлчилгээ
  • Гарааны компанийг бойжуулах, дэмжлэг үзүүлэх зөвлөгөө үйлчилгээ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ЦАГ СЭДЭВ ИЛТГЭГЧ
11:30 – 11:35 Нээлт Ш.Наранмандах, Технологи дамжуулах төвийн эрхлэгч
11:35 – 12:25 ·      РСТ мэдүүлэг гаргах

·      Эрдэм шинжилгээний өгүүллээс патентын мэдүүлэг бичих арга зүй

 

Б.Одгэрэл

Оюуны өмчийн газрын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч

12:25 – 13:15 ·          Оюуны өмчийн эрх зүй

·          Оюуны өмчтэй холбоотой гэрээ хэлцэл

Д.Эрдэнэчимэг,

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал

 

13:15 – 13:35 Хэлэлцүүлэг, асуулт хариулт
13:35 – 13:40 Хаалт, зураг авалт

 

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн

Технологи дамжуулах төв

77307730 – 5310      tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар