“ABU Robocon 2025” үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 04-р сарын 24-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулиас “СОЁМБО 1” , “СОЁМБО 2” багууд амжилттай оролцлоо.

“СОЁМБО” багийн энэ удаагийн бүрэлдэхүүнд:
Удирдагч багш: Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн Дэд профессор, доктор Рэнчин-Очирын Амартүвшин, Эрдэм шинжилгээний ажилтан Сэрээнэндоржийн Түвшинтөгс
Багийн гишүүд:
- М.Төрпүрэв (Электроник 4-р түвшин)
- Т.Досжан (Электроник 4-р түвшин)
- С.Уртнасан (Электроник 4-р түвшин)
- Ш.Мөнхшүр (Электроник 3-р түвшин)
- Э.Отгонтөгс (Электроникийн инженерчлэл 2-р түвшин)
- А.Барсхүлэгтбаатар (Электроникийн инженерчлэл 2-р түвшин)
- М.Номин (Электроникийн инженерчлэл 2-р түвшин)
- Ц.Билгүүн (Электроникийн инженерчлэл 2-р түвшин)
- Г.Хулан (Холбооны технологи 2-р түвшин)
- Б.Болд-Эрдэнэ (Электроникийн инженерчлэл 1-р түвшин)
- Ц.Баяржаргал (Электроникийн инженерчлэл 1-р түвшин)
- Л.Индра (Электроникийн инженерчлэл 1-р түвшин)
- Э.Оюунсанаа (Цөмийн инженерчлэл 1-р түвшин)
- О.Хосбаяр (Электроникийн инженерчлэл 1-р түвшин)
- С.Энхсаруул (Компьютерын ухаан 1-р түвшин)
- Б.Эрдэнэмөнх (Электроникийн инженерчлэл 1-р түвшин)
Энэ удаагийн тэмцээнд роботууд сагсан бөмбөгийн тэмцээний дүрмийн дагуу:
- Бөмбөг залах,
- Дамжуулах,
- Алсын зайн шидэлт,
- Ойрын зайн довтолгоо,
- Үсэрч тохох зэрэг үйлдлүүд гүйцэтгэх даалгавартай байсан.
СОЁМБО багийн роботууд нь тус дээрх даалгавруудыг бүрэн хийж гүйцэтгэдэг тэмцээний цор ганц оролцогч байсан төдийгүй Монгол Улсад анхны үсэрдэг роботыг зохион бүтээж тэмцээнд оролцсоноороо онцгой байв.
“СОЁМБО” багийн роботууд нь удирдагч багш нарын роботиксийн чиглэлээр хийдэг судалгааны үр дүн практикт амжилттай нэвтрүүлсэн бас нэг тохиолдол болж байна. Үсэрдэг роботын бичлэгтэй танилцана уу.
Оюутан залуусын хийж бүтээх хүсэл эрмэлзлийг бүхий л талаар дэмжин ажилласан МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн профессор Б.Ганбат захиралтай хамт олон болон нийт дэмжин ажилласан үе үеийн робоконы багийн гишүүдэд МУИС-ийн нийт хамт олны өмнөөс гүнээ талархал илэрхийлье. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Ж.Лхагвасүрэн, Б.Олонбаяр захиралтай Мирай-техноложийс ГХОХК-ийн нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Та бүхэнд Мэдээллийн Технологи, Электроникийн сургууль болон Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим, СОЁМБО багтай роботиксийн чиглэлийн судалгаа хөгжүүлэлтийн төслүүдэд хамтран ажиллах, магистр, докторын хөтөлбөрт суралцах боломж үргэлж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.
Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, сурлага, судалгааны өндөр амжилт хүсье.