УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа МУИС-ийн Жендэр судлалын төвд “Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа

Share Button

Монгол улсын Улсын Их Хурал 2023 онд “Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан “Алтай дамнасан чуулга уулзалт”-ын хэрэгжилтэнд ихээхэн анхаарч, Азийн сангийн дэмжлэгтэйгээр МУИС- д Жендэр судлалын магистрын хөтөлбөр нээх, Жендэр судлалын төв байгуулагдахад дэмжлэг үзүүлж ирсэн.

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа МУИС-ийн Жендэр судлалын төвийн урилгаар “Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” хүндэтгэлийн лекц уншиж, цаашид тус төвтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ тус лекцийн нээлтэд хэлсэн үгэндээ “УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа МУИС-д Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр нээхэд дэмжлэг үзүүлсэн, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг тус хөтөлбөрт суралцуулж мэргэшүүлэхэд анхаарч ирсэн, МУИС-ийн Жендэр судлалын төвийг БНСУ-ын Эвха эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлсэн зэргээр Монгол улсад Жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэж ирсэн” -ийг цохон тэмдэглэлээ.

УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй МУИС-ийн Жендэр судлалын төв хамтран ажиллаж, 2024 онд ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Жендэрийн эрх тэгш байдал: Сургамж, боломж, шийдэл” Эрдэм Шинжилгээний Хурал зохион байгуулж Монголын нийгэм дэх жендэрийн асуудлаар 26 илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргасан. 2025 оны 1 сард хоёр тал хамтран Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулан “ОРОЛЦООТ ПАРЛАМЕНТ” форумыг МУИС-ийн баруун бүсийн сургуультай хамтран зохион байгуулж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулсан. Мөн Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийн мэргэжлийн магистрантууд УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд мэргэжлийн дадлага гүйцэтгэж байгаа зэрэг хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар