“МУИС-ийн стратеги төлөвлөгөө 2025-2030″-ийн Тэргүүлэх чиглэл – Судалгаа, инновацын чадамжийг бэхжүүлэх, олон улсын өндөр түвшний эрдэм шинжилгээний ажлуудыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд багш, ажилтны судалгааны цогц чадамжийг сайжруулах, ахисан түвшний суралцагчдын чанартай өгүүлэл хэвлүүлэх үйл явцыг дэмжих үүднээс “Springer Nature”-ын ‘Nature Masterclasses’ багц цахим хичээлд нэг жилийн хугацаанд МУИС-ийн цахим шуудантай (@stud.num.edu.mn, @num.edu.mn, @japan-center.edu.mn) хэрэглэгчид хамрагдах боломжтой боллоо.
Дараах холбоосоор нэвтэрнэ үү: On-demand Courses | Nature Masterclasses
Уг “Nature Masterclasses” дэх хичээлүүдийн онцлог, цахим сургалтын платформ ашиглах, цахим хичээлүүдэд хэрхэн хандах заавар танилцуулгыг өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар 6-ны 14:00-15:00 цагийн хооронд цахимаар зохион байгууллаа.
МУИС-ийн багш, ажилтан, ахисан түвшний суралцагчид бүтэн жилийн хугацаанд ‘Nature Masterclasses’-ийн 20 орчим цахим хичээлээс сонгон цахимаар суралцах боломжтой юм. Эдгээр хичээлүүдэд төслийн санал бичих, судалгааны өгөгдөл боловсруулах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, үр дүнтэй хамтын ажиллагаа, peer review хийх зэрэг цахим хичээлүүд багтаж байна.
Сургалтад идэвхтэй хамрагдаарай.
Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв