Монгол Улсын Их Сургууль Бритиш Консул боловсролын байгууллагатай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Англи хэлний түвшин тогтоох шалгалтын “IELTS CENTRE-NUM” төвийг байгууллаа.
Төвийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 5 дугаар сарын 7-нд буюу өнөөдөр болж өндөрлөлөө.
Төвийн үйл ажиллагаа:
- Тус төв нь 2025 оны 4 сараас эхлэн комьпютерт суурилсан Академик болон Ерөнхий Англи хэлний шалгалтыг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дуу чимээ тусгаарлагч бүхий тав тухтай, цэвэрхэн орчинд тогтмол авч байна.
- IELTS-ийн шалгалтын унших, бичих, сонсох, ярих дөрвөн үндсэн ур чадварын нэгэнд хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд “One Skill Retake” буюу тухайн чадварын шалгалтаа дахин өгч оноогоо ахиулах боломжтой.
- Шалгалтын хариу 1-5 хоногийн дотор гарна.
- IELTS-ийн бэлтгэл болон оноо ахиулах танхимын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад сууснаар та МУИС-ийн мэргэжлийн өндөр ур чадвартай багш нараар хичээл заалгахаас гадна шалгалтын талаарх мэдээлэл зөвөлгөөг үнэ төлбөргүй авч сургалтын материалаар хангагдана.
- Та IELTS-ийн шалгалтыг амжилттай өгснөөр гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцахаас гадна уг шалгалтын оноогоо элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ үнэлгээнд дүйцүүлэн Монгол Улсын их дээд сургуульд элсэн суралцах боломжтой.
- Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл https://ieltscentre.num.edu.mn хаягаар нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. /шалгалтын хуваарь 11 дүгээр сар хүртэл гарсан байна/
Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МУИС-ийн Оюутны 4 дүгээр байр /Дашчойлон хийдийн замын зүүн талд/
Утас:99204024, 89115279, 80601167, 77307730-5410,