“Үндэсний бичиг үсгийн баяр-2025” үйл ажиллагааг зохион байгууллаа

Share Button

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2025 ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МУИС-ийн Номын сангаас жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногт Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн баяр нь Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан түүний зохиосон соёмбо үсгийг сурталчлан таниулснаараа онцлог юм.

 

Уг арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар “Зүүн хүрээ хийд”-ийн багш, докторант, М.Эрдэмбилэг оролцлоо.

Тус баярын үйл ажиллагааны хүрээнд:

  • Монгол хэлний ангийн оюутнуудын бичсэн соёмбо бичгийн үзэсгэлэн гаргасан ба “Өндөр Гэгээн Занабазарын зохиосон Соёмбо бичиг” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг оюутнуудын дунд зохион байгуулж,

 

  • 1-р байр МУИС-ийн МХХШТ-ийн монгол хэл- уран зохиолын 3-р түвшний оюутан Б.Анужин, Н.Отгонсүрэн нарын “Соёмбо бичиг”-ийн талаарх бидний мэдлэг хийгээд мэдэх хүсэл ямар байна вэ” сэдэвт илтгэл шалгарлаа.
  • 2-р байранд, Археологи, антропологийн 3-р түвшний оюутан Х. Аравнай “Соёмбо бичгийн авиа зүйн дасан зохицол” сэдвээр, 3-р байранд хятад хэл шинжлэл 1-р түвшний оюутан Б.Энхриймаа “Соёмбо бичиг гэгээн үсэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлж шалгарсанд баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Мөн арга хэмжээний үеэр МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг монголчуудын бичиг үсгийн талаарх судалгааны бүтээлүүдийг танилцууллаа. Соёмбо бичгийн судалгаа маш ховор, бүтээл цөөн байдаг ч гэсэн мартагдах учиргүй, монголчуудын маань оюуны үнэт өвийн нэг билээ.

  • Орчин цагийн монгол хэлээр (кирил үсгээр) хичээлийн тэмдэглэлээ хамгийн сайхан хөтөлдөг оюутнуудын дэвтрээр үзэсгэлэн гаргаж, бүтээлчээр хичээлийн тэмдэглэлээ хөтөлж байгаа оюутнуудаа урамшууллаа.
  1. 1. Н.Мягмартуяа ШУ-ХУС
  2. Ц.Номин ШУ-НУС
  3. С.Буман Эрдэнэ ШУ-НУС нар шалгарсан байна.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар