Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг таниулах сургалт зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Цагдаагийн Ерөнхий Газрын хэрэг бүртгэх албатай хамтран МУИС-ийн оюутан залууст “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, цагдаагийн байгууллагад анх орох иргэнд тавих шаардлага, шалгуур үзүүлэлт, эдийн засаг, нийгмийн баталгаа” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим халдлагаас өөрийгөө хамгаалах сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд мэдээлэл хүргэв.

Мөн их сургуулиа төгсөөд цагдаагийн албанд ажиллах сонирхолтой оюутан залуус ямар шалгуур үзүүлэлтийг хангаж, бэлтгэх шаардлагатай байдаг талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Өнөржаргал болон ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул нар мэдээлэл хүргэж оюутан залуус идэвхтэй оролцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар