МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Удирдах зөвлөл /2025.05.13/ хуралдлаа.

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. 2024 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллогын үр дүн, актлах хөрөнгийн санал
  2. “МУИС-ийн Эндаумент сангийн журам”-ын төсөл
  3. 2025-2026 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн хяналтын тоо
  4. Зэргийн бус сургалтын төлбөр тогтоох

Шийдвэрлэсэн нь:

  1. 2024 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллогын үр дүнтэй танилцаж, цаашид ашиглах боломжгүй бараа материалыг актлах саналыг дэмжлээ.
  2. Монгол Улсын Их Сургуулийг хөгжүүлэх хандив, хөрөнгө оруулалтад суурилсан Эндаумент санг үүсгэн байгуулах, сангийн удирдлага, хөрөнгийг бүрдүүлэх, бүртгэх, хамгаалах, удирдах, сангийн орлогыг зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах “Монгол Улсын Их Сургуулийн Эндаумент сангийн журам”-ын төслийг хэлэлцэж батлав.
  3. 2025-2026 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн хяналтын тоог батлав.
  4. МУИС-д 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулах зэргийн бус сургалтын нэг цагийн төлбөрийн хэмжээг одоо хэрэгжиж буй зэргийн бус сургалтуудын нэг цагт ноогдох төлбөрт үндэслэн тогтоосон саналыг дэвшүүлж тус санал дэмжигдэв.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар