Монгол Улсын Их Сургууль болон “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Багш оюутны стартап-2025” хөтөлбөрийн ээлжит сургалтыг МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк-(ШУТУБП)-ийн Технологи дамжуулах төв 2025 оны 05-р сарын 15-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд амжилттай зохион байгуулав.
Сургалтын хүрээнд:
ШУТУБП-ийн Маркетинг, бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтэн Б.Сарантуяа “Маркетингийн удирдлага, маркетинг ба борлуулалтын ялгаа, уялдаа холбоо, зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүний үнэ, онцлогийг оновчтой болгох, SWOT шинжилгээ” сэдвээр, Маркетинг, бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтэн С.Мөнхжаргал “Хэрэглэгчид төвлөрсөн маркетинг, хэрэглэгчийн сегмент, хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, сошиал маркетингийн арга хэрэгсэл, тактик” сэдвээр тус тус хичээл зааж, сургалт явуулав.
Хөтөлбөрт оролцогч багууд сургалтаар олж авсан шинэ мэдлэгээ өөрсдийн хөгжүүлж буй төсөлдөө хэрэглэж, дадлага ажил гүйцэтгэн бусаддаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургагч багш нар сургалтад хамгийн идэвхтэй оролцсон багийг төсөл бичих, төслийн маркетингийн сурах бичгээр шагнаж урамшуулав.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн
Технологи дамжуулах төв
77307730 – 5310