МУИС-ийн Бизнесийн сургууль болон Ханжинтранс ХХК-ийн хамтран зохион байгуулсан “CRAFTING MESSAGES, INFLUENCING MARKETS” маркетингийн уралдаанд нийт 9 баг оролцож, авьяас чадвараа сорилоо. Энэхүү тэмцээний гол зорилго нь оюутан залуусыг бизнесийн салбарт шинэ санаа, бүтээлч хандлагаараа хувь нэмрээ оруулахад нь түлхэц үзүүлэхэд оршино.

Тэмцээний дүнгээр:
- Тэргүүн байр: Бизнесийн сургуулийн оюутан Г.Дөлгөөн, Б.Жавхлан, М.Намуунзул, Ч.Солонго, О.Энэрэл нар (Өргөмжлөл, 1,000,000₮ мөнгөн шагнал)
- Хоёрдугаар байр: Бизнесийн сургуулийн оюутан Б.Идэрбаясгалан, А.Бадамэцэг, Х.Хулан нар (Өргөмжлөл, 800,000₮ мөнгөн шагнал)
- Гуравдугаар байр: Бизнесийн сургуулийн оюутан С.Бүжмаа, Б.Золзаяа, М.Маралмаа, Б.Содбаяр, Х.Хонгорзул нар (Өргөмжлөл, 600,000₮ мөнгөн шагнал)
- Тусгай байр: Бизнесийн сургуулийн оюутан А.Анхбаяр, М.Долгорсүрэн, Э.Нандинцэцэг, Х.Сунхар, А.Тэргэл, Н.Хишигням нар (Өргөмжлөл, 300,000₮ мөнгөн шагнал) тус тус шалгарлаа.
Оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, ирээдүйн бизнесийн салбарт бодитой хувь нэмэр оруулах зорилготой уг арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин, хамтран ажилласан Ханжинтранс ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Тус тэмцээнийг санаачлан, жил бүр аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран зохион байгуулж, оюутнуудад байгууллагын бодит кейс дээр ажиллах боломжийг олгодог МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг Худалдааны тэнхимийн багш Б.Угтахжаргал, мөн тэмцээний арын ажлыг жил бүр хариуцлагатайгаар гүйцэтгэдэг NUM ALPHA CLUB-д талархал илэрхийлье.

