“Банк, санхүүгийн карьер: Анхны алхам” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, Зориг сан, Капитрон банк, МУИС Бизнесийн сургуулийн менежментийн тэнхимийн профессор багш Н.Сонинтамир нар хамтран “Банк, санхүүгийн карьер: Анхны алхам” сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь банк, санхүүгийн салбарт ажиллах хүсэлтэй МУИС-ийн 3, 4-р түвшний суралцагчдад зориулсан бөгөөд салбарын мэргэжилтнүүдээс онол, практик мэдлэг, ажил мэргэжлийг чиг баримжаа олгоход чиглэсэн бөгөөд сургалтад 100 гаруй оюутан хамрагдсан байна.

Сургалтын явцад оюутнууд CV бичих, ажлын ярилцлагад бэлтгэх, дотоодын томоохон байгууллагад дадлага хийх боломжууд болон дадлагын явцад анхаарах зүйлс зэрэг олон талын ойлголттой болж, салбарын мэргэжилтнээс үнэ цэнтэй мэдээлэл авч чадсанаараа онцлог байлаа. Мөн сургалтын агуулгын хүрээнд сонирхолтой асуулт хариултын тэмцээн явагдаж 5 оюутан Капитрон банкны гарын бэлэг, 3 оюутан цалинтай дадлага хийх боломжтой боллоо.

Сургалт, үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан багт талархал илэрхийлье.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар