“Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” цогц модуль сургалтын хоёр дахь удаагийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк (ШУТУБП) болон Төрийн банкны стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” сэдэвт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан модуль сургалтын хоёр дахь удаагийн арга хэмжээ 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалт нь менежментийн орчин үеийн онол, үзэл баримтлал, байгууллагын соёлын хөгжил, дижитал шилжилтийн стратеги болон сошиал медиа маркетингийн чиглэлд төвлөрсөн агуулгатайгаар явагдсан бөгөөд оролцогчдын байгууллагыг илүү уян хатан, бүтээлч, дижитал орчинд нийцтэйгээр удирдах менежментийн чадамжийг хөгжүүлэхэд голлон чиглэсэн юм.

Сургалтыг МУИС-ийн дэргэдэх ШУТУБП болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн өндөр мэдлэг, туршлагатай багш, мэргэжилтнүүд удирдан явуулсан бөгөөд хичээлүүд нь онолын ойлголтыг практиктай хослуулсан хэлбэрээр явагдаж, бүлгийн ажил, кейс судалгаа болон практик даалгавруудыг багтаасан нь оролцогчдын идэвх, оролцоог өндөр түвшинд хангаж чадсан юм.

Сургалтын үр дүнд оролцогчид байгууллагын дотоод соёлыг төлөвшүүлэх, бүтээмжийн сэтгэлгээг хөгжүүлэх, сошиал медиа орчинд үр дүнтэй харилцах ур чадвар эзэмших, мөн байгууллагын дижитал маркетингийн стратегийг боловсруулах болон хэрэгжүүлэх мэдлэг, чадамжаа ахиулсан нь илт харагдаж байв.

Цаашид уг сургалтын дараагийн үе шатуудад оролцогчдын мэдлэг, ур чадварыг улам гүнзгийрүүлэх, харилцан суралцах сүлжээг өргөжүүлэх, бизнесийн орчин дахь шинэлэг менежментийн арга барил болон дижитал шилжилтийн удирдлагын чадавхыг системтэйгээр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүнд манлайллын онол, ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх талент менежментийн чиглэлийн сургалтуудыг дараагийн шатанд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар