Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Ц.Лхамсүрэнгийн нэрэмжит Монголын Оюутны Математикийн XXXIII олимпиад амжилттай боллоо

Share Button

МУИС-ШУС-ийн Математикийн тэнхим Монголын Оюутны Математикийн XXXIII Олимпиадыг 2025 оны 5-р сарын 25-ны өдөр математикийн ууган эрдэмтдийн нэг Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Ц.Лхамсүрэнгийн нэрэмжит болгон амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадад МУИС, ШУТИС, ХААИС, МГТИС, МУБИС, ШМТДС зэрэг их, дээд сургуулийн бакалаврын түвшний 32 оюутан “Мэргэжлийн I-II”, “Мэргэжлийн III-IV”, “Мэргэжлийн бус” гэсэн гурван ангилалаар оролцож, математикийн мэдлэг чадвараа сорьсон.

 

Энэ жилийн олимпиадыг Профессор Ц.Лхамсүрэнгийн хүү МУИС-ШУС-ийн Физикийн тэнхимийн профессор, ШУ-ны доктор Л.Энхтөр ивээн тэтгэлээ. Мөн МУИС-ийн математикийн ангийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан ДАТА ДЭҮС ХХК-ны зүгээс олимпиадад оролцож байр эзэлсэн оюутнуудад урамшуулал олгосон юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар