МУИС-ийн Инженер, Технологийн Сургууль болон Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /Inner Mongolia University of Science & Technology (IMUST)/-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол – Хятадын хамтарсан Хүрээлэн буй орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн лаборатори” -г байгуулж нээлтээ хийлээ.
Инженер, Технологийн Сургууль нь Өвөр Монголын ШУТИС-тай 2024 онд хамтын ажиллагааны гэрээг байгуулсан ба уг гэрээний хүрээнд “Монгол – Хятадын хамтарсан Хүрээлэн буй орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн лаборатори” -г бий болгож Хүрээлэн буй орчны судалгаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцон ажиллаж байна.
Тус лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэн багаж, тоног төхөөрөмжийг нэмж суурилуулснаараа хамтарсан судалгаа, сургалтын хамтын ажиллагаа, бакалавр, магистр, докторын түвшний оюутнуудын солилцоо болон багш, судлаачдын солилцоо зэрэг олон төрлийн хамтын ажиллагаагаа бий болгож хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.