“Тогтвортой ирээдүйн төлөө: Нүүрстөрөгчийн тэнцвэрт байдалд хүрэх тогтолцоо ба засаглал” сэдэвт олон улсын хурал зохион байгуулагдлаа

Share Button
“Дундад өргөргийн бүсийн орнуудын хамтын ажиллагааны сүлжээ” (Mid Latitude Region Network) санаачлагын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын уулзалт – хурлын энэ жилийн үйл ажиллагаа “Тогтвортой ирээдүйн төлөө: Нүүрстөрөгчийн тэнцвэрт байдалд хүрэх тогтолцоо ба засаглал” сэдвийн дор 2025 оны 8 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ийн хурлын танхимд 3 өдрийн турш зохион байгуулагдлаа.
Үндсэн зохион байгуулагч:
  • Өмнөд Солонгос улсын Кореа их сургуулийн OJEong хүрээлэн болон “Дундад өргөргийн бүсийн орнуудын хамтын ажиллагааны сүлжээ” санаачлага
Хамтран зохион байгуулагч:
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
  • Хас Банк
  • Монгол Улсын Их Сургуулийн Инженер, технологийн сургууль болон Тогтвортой хөгжлийн хүрээлэн
  • НҮБ-ийн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны байгууллага
  • ШУА-ийн Газарзүй-геологийн салбарын бага чуулган
Дэмжигч байгууллага:
  • Монос хүнс ХХК
  • Солонгос-Монголын хамтын ажиллагаа ТББ
Тус хуралд Өмнөд Солонгос, Монгол, Бутан, Балба, Казакстан, Киргиз, Хятад зэрэг 7 улсын 80 судлаачид оролцож, 26 илтгэл хэлэлцүүлж, цаашдын хамтын ажиллагааны санал солилцлоо.



Тус хурал – уулзалт нь 2022 онд Өмнөд Солонгос, 2023 онд Балба, 2024 онд Бутан улсад зохион байгуулагджээ.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар