МУИС -д 2011-2012 оны хичээлийн жилд элсэн суралцагчид 2011.08.25 -наас 08.30 -ыг дуустал ажлын өдрүүдэд ажлын цагаар элссэн бүрэлдэхүүн сургуулийнхаа сургалтын албанд бүртгүүлнэ.
Улаанбаатар хотоос элсэн суралцагч бүртгүүлэхдээ:
- Суралцах эрхийн бичиг (буюу батламж)
- Иргэний үнэмлэхийн хамт ирнэ.
Хөдөө орон нутгаас элсэн суралцагч бүртгүүлэхдээ:
- Иргэний үнэмлэх, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- ЭЕШ-ын батламж, хуулбарын хамт
- Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (аль аль нь сүүлийн 6 сард авахуулсан) авчирна.
Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.
Бакалаврын сургалтын алба
Утас: 318161
2011.08.22