МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал С. Мөнхбатыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хүлээн авч уулзлаа

Share Button

Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн 2025 оны 09 сарын 9 ний өдөр УТСОУХНУС-н захирал Проф. Др. С. Мөнхбат, Нийтийн удирдлагын тэнхимийн Проф. Др. Н.Бурмаа нартай уулзаж Төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын талаар уулзаж ярилцлаа.

Уулзалтаар Төрийн албаны шинэтгэл, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэв. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл болон төрийн албан хаагчдын сургалт, судалгаа, хүний нөөцийг хөгжүүлэх хүрээнд Төрийн албаны Зөвлөл болон МУИС хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах асуудлыг ярилцаж, ажил хэрэгч санал солилцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар