МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд оюутны дотуур байранд оршин суух хөдөө орон нутгийн харьяалалтай ахисан түвшний суралцагчдын бүртгэл баталгаажуулалт 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт эхэлж, 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагт хаагдана.
Суралцагчид оюутны 1 дүгээр байрны 4 давхарт орох боломжтой.
Төлбөр төлөх заавар
Байрны төлбөрийг Сиси сургалтын мэдээллийн системийн төлбөрийн дансанд (сургалтын төлбөр тушаадаг) байршуулж баталгаажуулна. Гүйлгээний утган дээр өөрийн SiSi ID дугаарыг бүрэн зөв бичнэ.
Байранд ороход бүрдүүлэх материал
- Эрүүл мэндийн үзлэг
Эрүүл мэндийн үзлэг нь доорх нарийн мэргэжлийн эмч нар (орон нутгийн суралцагчид харьяа эмнэлэг болон аль ч эмнэлэгт үзүүлж болно)-ын үзлэгт хамрагдсан байна. Доорх шинжилгээнүүдийг заавал өгсөн байхыг анхаарна уу. Үүнд:
- Дотор (элэгний В.С вирусын шинжилгээ)
- Мэдрэл (сэтгэц)
- Сүрьеэ
- БЗДХ
Эрүүл мэндийн хуудасны маягтыг энд дарж авна уу.
- Эрүүл мэндийн даатгал заавал төлсөн байх
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
Жич: Дотуур байранд орох суралцагч нь ахисан түвшинд хичээл судалж байгаа болон идэвхтэй төлөвт суралцаж байх шаардлагатайг анхаарна уу. Баталгаажуулалт хийсэн оюутан тухайн өдрөөсөө байрандаа орж болно.
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хурлын 13-р тогтоолоор оюутны дотуур байрны үйлчилгээний төлбөрийг шинэчлэн баталсныг хавсаргав. Төлбөрийн мэдээллийн энд дарж үзнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР