МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын NUM Career, АЮФ-ийн Франкофон хамтын ажиллагааны төв болон хамтран ажиллагч байгууллагуудын санаачилгаар энэ хичээлийн жилийн анхны Олон нийтэд зориулсан үйл ажиллагаа болох “Ажлын эхний 120 хоногийг амжилттай төлөвлөх нь” сургалт, өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Зорилго: Шинээр ажилд орсон болон ажлын гараагаа эхэлж буй залууст зориулан ажлын эхний өдрүүдэд дасан зохицох, зөв алхам хийх талаар зөвлөгөө, туршлага хуваалцахад энэхүү арга хэмжээ чиглэнэ.
Өдөрлөгийн хүрээнд оролцогчид:
- Франц дахь Монгол судлалын өнөөгийн чиг хандлага, судалгааны онцлогийн талаар мэдээлэл авах;
- Ажил мэргэжлийн эхний алхмаа зөв төлөвлөх, байгууллагад дасан зохицох ур чадварын талаар мэргэжлийн зөвлөгөө сонсох боломжтой.
Хэзээ, хаана?
- 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
- 16:00 цагт
- МУИС-ийн Номын сан, 502 тоот
- Шинээр ажилд орсон ч юу хийхээ мэдэхгүй байна уу? Эсвэл ажлынхаа эхний алхмыг зөв тавихыг хүсэж байна уу?
- Тэгвэл энэхүү сургалт, өдөрлөгт заавал оролцоорой!
- Суудал хязгаартай тул эрт ирээрэй.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР