“Биологийн олон янз байдлын зуны сургалт-2025”-ыг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим ХБНГУ-ын Гёрлиц хотын Зенкенбергийн байгалийн түүхийн музейтэй хамтран Монгол орны биологийн олон янз байдлыг судлах зорилготой “Зуны сургалт”-ыг 2025 оны 08-р сарын 22 28-ны хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл судалгааны сууринд амжилттай зохион байгууллаа.

Зуны сургалтыг ХБНГУ-ын Гёрлиц хотын Зенкенбергийн байгалийн түүхийн музейн захирал, доктор профессор Карстен Веше, доктор Кристиана Риц, МУИС-ийн биологийн тэнхимийн багш, зөвлөх профессор Б.Оюунцэцэг, Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Номундарь нар удирдан явуулсан бөгөөд, МУИС, биологийн тэнхимийн биологи, экологи, биотехнологиийн хөтөлбөрийн оюутнууд, МУИС, Инженер технологийн сургууль, мөн МУИС-ийн баруун бүсийн сургуулийн  оюутнууд оролцов.

Зуны сургалтаар Монгол орны ойн амьтан, ургамлын бүлгэмдлийн онцлог, ялгаа, зүйлийн баялгийг үнэлэх, ургамлын олон янз байдал, усны чанар, тэдгээрийг тодорхойлох, амьтан ургамлын цуглуулга хийх болон, хээрийн болон лабораторийн судалгааны арга зүй зэргээр лекц, дадлагын хичээлүүд орлоо.

Бидний хамтарсан сургалтад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт (GIZ) талархал илэрхийлж байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар