МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тэгш хүртээмжийг сайжруулах төслүүд хэрэгжиж байна

Share Button

МУИС-д “Гэрэлт Цох Байшин” ТББ-ын санаачилгаар, НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах – Оролцоо” төсөл, Канадын элчин сайдын яамны дэргэдэх Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг хүртээмжтэй боловсролоор дэмжих” төслүүд хэрэгжиж байна.

Оюутны хөгжлийн газар уг төслийн хүрээнд дараах ажлуудыг “Гэрэлт Цох” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. Үүнд:

  • МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын баримт бичиг, дүрэм, журамд үнэлгээ хийж, санал боловсруулах
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах үйл явцын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хичээлийн тохируулга тодорхойлох ганцаарчилсан ярилцлага 20 суралцагчтай хийх,
  • Хичээлийн тохируулгатай холбоотой мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх цуврал контент бэлтгэж, олон нийтэд танилцуулах

Дээрх төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор НҮБ-ын “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах-Оролцоо” төслийн техникийн зөвлөх, “Гэрэлт Цох Байшин” төрийн бус байгууллага, МУИС-ийн Оюутны хөгжлийн газар хамтран “Хүртээмжтэйгээр суралцахуй” сэдвээр уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтын үеэр МУИС-ийн 2022 оноос өнөөг хүртэл хичээлийн тохируулгаар хангах зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажлуудын тайлан, одоо хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцов.

“Гэрэлт Цох Байшин” ТББ-аас хичээлийн тохируулгатай холбоотой бэлтгэсэн контентыг дараах холбоосоор харна уу.

Тэмдэглэл хөтөлж дэмжлэг үзүүлэх тохируулга

Тохируулгатай шалгалт

Хүртээмжтэй формат руу хөрвүүлэлт

Шууд дамжуулах хөрвүүлэлт

Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлт

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар