Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ын 5 дугаар зүйлд “Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг”-ийг “Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэх зорилгоор дотоодын болон гадаадын сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр эзэмших суралцагчид Засгийн газрын тэтгэлэг (цаашид “Засгийн газрын тэтгэлэг” гэх) олгоно” гэж заасан. Уг тэтгэлэгт хамрагдах суралцагч дараах болзлыг хангасан байна. Үүнд:
- Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр сурах
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх
- Зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх
- Бакалварын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол ЭЕШ-д 600 болон түүнээс дээш оноо авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-аас доошгүй байх
- Магистрын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.0-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.0-аас доошгүй байх
- Докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол тухайн мэргэжлийн магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын бүтээлтэй, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.2-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 3.2-аас доошгүй байх
Бүрдүүлэх материал:
Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцагч
- Цээж зураг (1 хувь)
- Иргэний бүртгэлийн лавлагаа и-монголиагаас авсан байх
- Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
- 1-р түвшин бол ЭЕШ-ын үнэлгээний хуудас
- 2,3, 4-р түвшин бол дүнгийн тодорхойлолт
Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магистрын үндсэн хөтөлбөрөөр суралцагч
- Цээж зураг (1 хувь)
- Иргэний бүртгэлийн лавлагаа и-монголиагаас авсан байх
- Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
- Бакалаврын дипломны хуулбар
- Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажиллаж байгааг нотлох ажлын газрын тодорхойлолт
Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч
- Цээж зураг (1 хувь)
- Иргэний бүртгэлийн лавлагаа и-монголиагаас авсан байх
- Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
- Магистрын дипломны хуулбар
- Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгааг нотлох ажлын газрын тодорхойлолт
- Судалгаа шинжилгээний ажлын бүтээлийн жагсаалт (удирдагч багшийн баталгаажуулсан гарын үсэгтэй байх)
Хүсэлт хүлээн авах хугацаа: Тэтгэлэгт хамрагдах болзол хангасан материалыг 2025 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал БОХТ-ийн 306 тоотод хүлээн авна.
Тайлбар: Дээрх болзлыг хангасан тохиолдолд Боловсролын Зээлийн Сангаас эцэслэн баталгаажуулсны дараа тэтгэлгийг олгоно.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР