Монгол Улсын Их Сургууль, Төрийн Тусгай Хамгаалалтын Газрын хамтын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй зэргийн бус сургалтын 3 дугаар ээлж болон тусгайлсан захиалгат сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
МУИС-ийн Ректор Б.Очирхуяг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ байгууллагынхаа хүний нөөцийг чадавхжуулахад онцгойлон анхаарч, хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ТТХГ-ын удирдлагуудад талархал илэрхийлээд элсэгчид болон суралцагчдад сурлагын өндөр амжилт хүслээ.
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, бригадын генерал Л.Алтангэрэл МУИС-ийн удирдлага болон сургалт зохион байгуулж буй нэгж, багш нар, суралцагчдад зориулан хэлсэн үгэндээ байгууллагын бие бүрэлдэхүүний мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх улмаар ТТХГ-ын хүний нөөцийг бэхжүүлэн чадавхжуулахад онцгой чухал нөлөө үзүүлж байгаа хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Түүнчлэн энэ үйл явдал нь Монгол Улсад төрийн тусгай хамгаалалтын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтсан томоохон үйл ажиллагааны нэг гэдгийг онцлов.