Эрдмийн зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр I байрны Эрдмийн танхимд болов.

Хуралдааны ирц: Ирвэл зохих 70 гишүүнээс оролцсон 59, чөлөөтэй 10, ирээгүй 1 (Д.Улам-Оргих).

Хуралдаанаар МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох асуудлыг хэлэлцэв. Дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, профессор О.Мөнхбат танилцуулсны дараа гишүүдийн асуултанд хариулж, холбогдох тайлбарыг хийлээ. МУИС-ийн профессор цолыг 7, дэд профессор цолыг 36 багшид олгохоор боллоо. Мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор М.Зулькафильд шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн МУИС-ийн “Эмерит профессор” цол олгохоор шийдвэрлэв.

Цаашид “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нэгдсэн удирдамж боловсруулахаар тогтож, Эрдмийн зөвлөлийн Эрдэм шинжилгээ, инновац, эрдмийн цолны асуудал эрхэлсэн төрөлжсөн хороонд даалгав.

Хуралдаан 14:40 цагт эхэлж, 2 цаг 10 мин үргэлжлэн 16:50 цагт дуусав.

МУИС-ийн профессор, дэд профессор цол хүртсэн багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар