МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас тус сургуулийн эмнэлэгтэй хамтран 2025 оны 9 дугаар сарын 30 өдөр МУИС-ийн дотуур байранд амьдарч байгаа 1 түвшний оюутан суралцагчдад зориулан “Эрүүл мэндийн зөвлөгөөний өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр оюутан суралцагчдад МУИС-ийн эмч З.Гаравсүрэн “Эрүүл ахуй, цэвэр орчин” сэдвээр сургалт яриа хийж цэвэр орчин, зөв хандлагын талаар зөвлөгөө мэдээлэл өгөв. Мөн Оюутны хөгжлийн газрын сэтгэл зүйч Г.Алтантуяа “Харилцаа, дасан зохицлын асуудлыг хэрхэн даван туулах вэ?” сэдвийн хүрээнд оюутан суралцагчдад тус тус сургалт хийж мэдээлэл өгч ажиллаа. Мөн Оюутны хөгжлийн газрын мэргэжилтэн А.Ариунзаяа оюутны хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийг дэмжих үйлчилгээний талаарх мэдээллийг өгөв.
Уг өдөрлөгийн үеэр ханиад, томуугийн дэгдэлт ихэсдэг намрын энэ үед оюутнуудын дархлааг дэмжих зорилгоор С, Д витамины 5 өдрийн хэрэглээ, 10 өдрийн цайрын бэлдмэлийг нийт 100 орчим оюутанд тараав.
Эрүүл мэндээ анхаарч, бидний зохион байгуулсан өдөрлөгт идэвхтэй хамрагдсан оюутнууддаа талархал илэрхийлье.
Оюутны хөгжлийн газар